Saturday, September 19, 2015

Бага насны хүүхэд ба зурагт

Хүүхдэдээ тв үзүүлж болох уу, хэр удаан үзүүлж болох вэ гэсэн асуулт өөртөө тавьж байв уу

Америкийн Хүүхдийн эмч нарын Холбоо 2-оос доош насныхан тв болон видео үзүүлэхгүй байх, түүнээс дээш насныханд тв-ийн урд суух цагийг нь багасгах хэрэгтэй гэж орон даяараа хэлж байна. Хүүхдээ тв-ын урд томоотой гэгч нь суулгачихаад өөрсдөө усанд орж, аяга тавгаа угааж, хүүхдэдээ биш өөрсдөдөө зарцуулдаг нь үнэн.
Бид нарыг бага байх үед эцэг эхчүүд маань тв асааж хүүхэлдэйн суваг тавьчихаад өөрсдөдөө амралт өгдөггүй л байсан байх. Тэр үед хүүхдийн нэвтрүүлэг маань танин мэдэхүйн, суртчилгаагүй, тодорхой цагт багтсан байсан нь нэвтрүүлэг дуусаад л хүүхдэд үзэх зүйлгүй, өөр зүйл хийх болдог байсан. Гэтэл одоо үед бүхэл бүтэн кабелийн тв бүр хүүхдийн сувагтай, долоо хоногийн 24цаг гарч л байдаг, ямар нэг бараа бүтээгдэхүүн ихэвчлэн эрүүл бус хооллолтыг харуулсан, ямар ч танин мэдэхүйн бус, үр өгөөжгүй байна. Бараг л 6 сараас дээш сартай бяцханууд маань л эдгээр тв-ийн зах зээлийн үйлчлүүлэгч нар болсоор байгаа нь харамсалтай.

Ингээд бодохоор би ч бас хүүхдээ харж байна гэсэн нэрийдлээрээ босоод л тв -ээ асаагаад хүүхэдтэйгээ үздэг. Америкийн Хүүхдийн эмч нарын Холбоо 2 ба түүнээс насныхан өдөрт 1-2 цаг чанартай нэвтрүүлэг үзэж болох юм гэж байна. Гол нь бага хугацаагаар илүү мэдлэг агуулсан нэвтрүүлгийг сонгож үзүүлэх нь чухал гэнэ. Үүнийг хэрхэн биелүүлэх вэ гэвэл дараахийг уншаарай.


үргэлжлэл энд бичигдэнэ. унтлаа

Бага насны хүүхдийн нүдийг арчлах

Ойрд юу ч бичээгүй юм байна.
1, Угааж цэвэрлэх
Бага насны хүүхдүүдийн нүд орчмын арьс илүү нимгэн, эмзэг байдаг учраас угаахдаа бүр илүү зөөлөн гараар угаах хэрэгтэй. Усанд орж байх үед нь хүүхдийн нүд орчим бага зэргийн даралттайгаар илэх ба үрж ерөөсөө болохгүй. Сормуус, нүдний аньсага орчим хатсан нуух зэрэг байвал бүлээн усанд норгосон даавуун алчуураар чийглэж зөөлөнөөр цэвэрлэнэ.
2, Нүдний эмчид үзүүлэх
Хүүхдийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах бүртээ нүдийг нь үзүүлж шалгуулж байгаарай. Хэрвээ өөрийн чинь ажигласнаар хүүхдийн чинь хараанд өөрчлөлтэй байвал магадгүй хүүхэд бусдын харж байгаа зай дахь зүйлийг харж чадахгүй байх, байн байн нүдээ анивчих, онийж харах, нэг зүйлд тогтоон харахдаа хялайж харж болох юм. Ингэснээр хүүхдийн эмч тань хараад цааш хүүхдийн нүдний эмчид үзүүлэх шаардлагатай эсэхийг хэлж өгч болох юм.
3, Нүдийг нь гэмтээхээс сэргийлэх
Хэдийг хүүхэл нүд болон зовхио гэмтээх нь маш цөөн боловч урьдчилан сэргийлэлт нь илүү чухал. Гэр орныхоо зүйлийг хүүхдэд аюулгүйгээр байрлуулаарай. Ялангуяа хүүхдийнхээ өндөрт хүрэх хурц ирмэгтэй ширээ, гал тогооны тавцан гэх мэт. Газар унасан, энд тэнд диваны зайнд орсон бал, харандаа, хурц ирмэгтэй тоглоом зэргийг авч байх, учир нь тоглож гүйж байх үедээ газар унаж болзошгүй. Түүнээс гадна  гар хүрч болохоор дээр, тавцан, шүүгээн дээр байрлуулсан ямар нэг шингэн, угаалгын шингэнг нүднээс нь хол байрлуулж тавих.
4, Нарны гэрлээс хамгаалах
Хүүхдийнхээ арьсыг хэт ягаан туяанаас хамгаалж нарнаас хамгаалах тос түрхэхийн адил нарнаас хамгаалсан шил зүйлгэх. Хэт их нар тусах нь бяцхан нүдэнд сайн биш юм. Магадгүй хожим катаракт үүсэх шалтгаан болж болно. Толгойг нь өргөн хүрээтэй малгай, саравчтай малгайг нарны шилний хамт хослуулах. Асран хамгаалагч нь эвдэрэхгүй, зурагддаггүй, дор хаяж 99%-иас багагүй UVA, UVB туяанаас хамгаалах шил сонгох. Магадгүй тоглож гүйх, үсрэх үед унагахааргүй тогтоох толгойн зүүлтийг бас бодолцоорой.



Баярлалаа.

Эх сурвалж: http://www.whattoexpect.com/grooming/toddler-eye-info/toddler-eyes.aspx?pos=1&xid=nl_YourDailyNewsletterfromWhattoExpect_20150107

Monday, October 27, 2014

Хүүхдийн ном

Өнөөдөр охин маань номныхоо зургийг сонирхон үзэж байгаад нэг хуудас нь урагдаад өглөө. Тэгээд наасныхаа дараа бусад номнуудыг нь эргүүлж тойруулж салсан, урагдсан, үнгэгдсэн хүртэл наав. Би ч охиндоо ном авч өгөх дуртай. Төрөхөд нь үлгэр уншиж өгнө гээд ах дүү Гриммын үлгэрийн ном авлаа, баахан л шулам, чөтгөр дарсан тухай. Хүүхдэд ямар ном зүгээр гэдгийг мэдээгүй л бололтой. Бага байхад л миний санахын аав ээж минь нэг сэтгүүл авчираад хойд хэсгээс нь нэг хуудсыг нь авч нугалаад, үдээсний машинаар хавчаад бяцхан ном хийж өгдөг байсан. Дараа нь үүлэн бор, ЗХУ-ын 5-н ширхэг боть ном, Монголын ардын үлгэр туужууд, зүйр цэцэн үгс, сургаальтай ном, Монголын хүүхдийн уран зохиол, Нэвтэрхий толь 3-н боть гээд орос, монгол ном бүгдийг авч өгсөн. Одоо тэд нараас нь зарим нь байдаг, зарим нь хүүхдүүд авч яваад өгөөгүй гэх мэт. За тэр ч яахав, хүүхдийн ном ярих гэж байгаа шүү дээ. Нет-р нас насанд ямар ном үзүүлэх вэ гээд баахан юм уншсан хэрнээ номын дэлгүүрт бас хүссэнээ олох хэцүү, хүүхдийн гарын ая даах, зураг нь том, сонирхолтой байх, бас үнэ гээд. Эргүүлж тойруулан сонгодог. Toddler, pre-school ном бас манай улсад сонголт цөөтэй л гэж бодогддог. Тийм болохоор ийшээ тийшээ хүн явбал гоё ном захидаг. Ямар ч улсад ямар нэг дэлгүүрт номын дэлгүүр эсвэл номын худалдаа байж л таараа.

Анх охиндоо зөөлөн, гарт хүрч болоход гарыг зүсэхгүй гэж даавуун ном авсан. Муухай болвол угааж болдог. Хүүхэд л юм хойно таньж мэднэ гээд амандаа хийнэ, амсаж үзнэ, базна бариад унагасан ч өөрийг нь өвтгөхгүй, гэмтээхгүй.

Нэгийг хүүхдийн дэлгүүрээс, нөгөөг нь ebay-с авч билээ

Дараагийн ном маань Монголын бяцхан үрсэд зориулсан, үнэ нь боломжийн, хөөрхөн ном. Дотроо хэдэн цувралтай, бас хүрс мэдэрдэг үслэг, даавуун, гялтгар оруулга хийж өгсөн. 5,900төгрөг



Номын бүх дэлгүүрт байгаа. Дөнгөж гэртээ компьютертэй болж байхад аав минь DK encyclopedia-тай СД авчираад, түүнийг үзэхэд бүх л юм тэнд байгаа шиг л санагддаг байсан

Дараагийн ном маань үлгэрийн ном. Одоогоор үүнээс гоё ном олоогүй л байна. Бас Жангарынх. Жангар гэхээр гайхаж байгаа биз, хүүхдийн номын редакц эрхлэн гаргасан. Өөр бас янз бүр бий. Энэ номнууд нь 4,900төгрөг



Одоогоор надад маш их таалагдаж байгаа, охиндоо ярьж өгөхөд ч сонирхолтой, бараг л дуулж өгнө дөө

Дараагийн ном маань бид бүгдийн мэддэг Улаан малгайт охин, эмээ нь Сингапурт явж байгаад, мэддэг үлгэр байсан болохоор авсан гэсэн, зурагнууд иш маш том, хуудас бүр нь дотроо онгорхой 

энэ үлгэр Мир редаксаас гаргасан 15,000төгрөгний үнэтэй байна лээ шүү

Одоо тоо тоолж сургана гээд хуудас бүртээ нэг тоотой, тэр тоо бүр нь амьтан, зургаар дүрсэлсэн. Намар Хонг Конг явахда авсан.

1 шувуу, 1 хонь, 1 цэцэг гээд л

Дуу сурганаа гээд дуулдаг ном авсан. 

Энэ нүүр болгондоо дуу явдаг, номингийн дэлгүүрт 2 төрөл харагдсан.

Энэ бүх хүүхдэд байгаа байхоо. 3н төрөлтэй юм билээ. Дууны үгнүүд нь нүүр болгон дээрээ бичээстэй, зурагтай. Их дэлгүүрээс 35,000төгрөгөөр авч байсан. Зарим нэг дууг нь илүү их сонирхож байнга сонсдог

Ноднин ой хүрэхэд нь бэлгэнд авсан номнууд, хүмүүс ямар бэлэг авах вэ гэхээр тоглоом, ном л гэдэг. Баяраар ихэвчлэн хүүхдийн сүү, нухаш, живх л өгсөн дөө.

Бэлгэнд авсан, одоогоор сонирхохгүй л байна,щ

энэний бодийг хөтөлж байгаа. зузаан болохоор нэг унахад л салж эхэлж байгаа, гэхдээ зураг хөрөг сайтай, хүүхэлдэйн баатрууд ихтэй. Үүний оронд дотроо 5н ширхэгтэй нь зүгээр юм билээ

Дүү маань бэлтгэл ангидаа хэрэглэж байгаад охинд минь шилжүүлсэн

нөгөө миний авсан хүүхдийнхээ насанд тохируулаагүй ном шүү дээ

энэ их гоё оо, манай охин бас дуртай, гар нь хуудсанд зүсэгдэх гээд байдаг болохоор нь түр хураачихсан. Одоо бүжиг гэдгийг авмаар байгаа. 18,000төгрөгөөр худалдаалагддаг

Зарим нэг сургуулийн өмнөх насны ном бий

үүнийг Сингапураас авсан, бас хөөрхөн үгнүүдийг нь заачихсан

энэ бас гүнж нартай, 2 төрлөөр уншигддаг, эхний хэсэг нь дан зураг, өөрөө зургаа хараад яридаг, дараагийн хэсэг нь хэдэн мөр үгтэй, уншиж сурч байгаа хүүхдэд зориулсан. Хонг Конгоос авсан болохоор англи хэл дээр хэвлэгдсэн








Аав нь ээжийг нь хайрлах хэрэгтэй

Өнөөдөр 2014 оны 10 дугаар сарын 27

Энэ блогийнхоо анхны бичлэгийг хийж байна. Өдөр 2 ээж 10 хүүхэд нэвтрүүлэгт оролцсон н.Энхмаагийн ярилцлагийг үзлээ. Нээрээ л айл гэрийн дулаан амьсгалд аав ээжийн хоорондын харилцаа, бие биенээ хайрлах хайр л дулаацуулдаг гэж үнэн юм байна аа. Би гэдэг хүн чинь жилийн өмнө 3р эмнэлэгийн сэхээнд хэвтэж байгаад гэртээ гарсан, тэр үед би ч өвчнөөсөө болоод их л муухай ааштай, намайг гэсэн хүн бүрийг загнаад л, харагдсан хүн бүрт уур хүрдэг байлаа. Эмнэлэгт байх хугацаанд нөхөр минь бидний охин У-г маань ажлаасаа гарч хардаг байлаа. Би өвдсөнөөсөө болж турж царай алдсан байсан болохоор энэ нөхөр нэг өдөр намайг хаяад явбал би ч яахав тэгээд үхээд өгнө биз гэж бодсон, гэтэл охин минь нүдэнд харагдаад, ой хүрээгүй охиноо би орхиж болохгүй юм байна гэж бодогдсон. Хэдий муу ээж байсан ч, өвчтэй байсан ч ээж нь амьд байж хамгаалах хэрэгтэй юм байна гэж бодогдоод өөртөө бүр дургүй хүрч байлаа. Нөхөр минь өвдөхөд минь хажууд нь тусалж байсан ч тэр бүгд нь сэтгэлд хүрдэггүй байлаа. Ингэж өвдсөнөө охиноосоо боллоо ч гэж бодсон гээч. Ямар муухай ээж вэ би. Гэхдээ энэ бүгдийг даван туулахад хамт хажууд минь байсан нөхөр, охин 2тоо энэ насандаа талархаад баршгүй. Одоо би энгийн иргэн шиг л эрүүл саруул явж байна. Мэдээж эмнэлгээс гараад биеийн зовиур багассан ч сэтгэлийн зовиур минь арилаагүй байв. Нөхөр минь өдөр дэмждэг байсан ч нөхрийн минь сэтгэлд миний түүнд хэлсэн сэтгэл цэвтүүлэм үгнүүд минь түүнийг зовоож байлаа. Намайг эдгэнээ, эргээд сэмбийнэ л гэнэ, дотор минь аль 18настай байхдаа түүнтэй яах гэж танилцав аа гэдэг л бодогддог байсан. Би нөхөртөө хүүхдээ даатгаад л хэвтээд байдаг байлаа. Нөхөрт охиндоо хоол хийх, хооллох, усанд оруулах, живхийг нь солих, хувцсыг нь угаалгах гээд бүр л ажлыг даатгуулсан. Б нөхрөө ч охиноо ч бүр өөрийгөө хаясан байсан. Нөхөр минь ядаж чи охиноо саатуулж болохгүй юу гэдэг байлаа. Охин минь юм түшээд, босоод зогсчихдог болсон байсан учраас энд тэндгүй яваад, уначих гээд нэг бол юм дээрээсээ унагаачих гээд л, хөөрхий аав нь 00 ч олигтой орж чадахгүй, эцэст нь надад уурладаг байлаа. Би бүр өөрийгөө зүгээр болохоор нөхрөөс нэг салнаа л гэж бодсон. Гэхдээ би хэдий бухимдалтай байсан ч тэр бүгд дэмий гэж бодоод, гэрийн ажлаа бага багаар хийдэг боллоо нөхөр ч бас ааш нь гайгүй боллоо. Охиноо усанд орж байхад туслахгүй ч гэсэн банны өрөөнд хамт байж, хооллохгүй ч гэсэн хоол идэхэд нь АА гэж байлаа. Нөхрийн байгаа байдал таалагдахгүй уур хүрсэн ч аяга тавгаа угаагаад, уурлавал би л зовно гэж боддог байлаа. Бид 2ын анх танилцаад харсан анхны харцаар дурласан хайр мөхсөн байсан ч би өөрчлөгдөж, өөрийгөө засаж хажуу дахь ханиа хүртэл өөрчилсөн. Одоо нөхөр минь ажилдаа эргэж ороод, би ч ажил хийгээд, манай гэрийн уур амьсгал их гоё болсон. Өглөө нөхөр минь охиндоо угжийг нь хийж өгч, уулгачихаад, охин бид 2ыг үнсээд явдаг. Тэр үед би өөрчлөгдөөгүй бол бид 2 бие биенээ үзэхгүй, охин минь хэрхэн яаж амьдарч байж байхыг таашгүй. Эхнэрээ өвдсөн байхад хаячилгүй дэргэд нш байж дэмжиж, охиноо мундаг өсгөж байгаа чамдаа баярлалаа.