Monday, October 27, 2014

Аав нь ээжийг нь хайрлах хэрэгтэй

Өнөөдөр 2014 оны 10 дугаар сарын 27

Энэ блогийнхоо анхны бичлэгийг хийж байна. Өдөр 2 ээж 10 хүүхэд нэвтрүүлэгт оролцсон н.Энхмаагийн ярилцлагийг үзлээ. Нээрээ л айл гэрийн дулаан амьсгалд аав ээжийн хоорондын харилцаа, бие биенээ хайрлах хайр л дулаацуулдаг гэж үнэн юм байна аа. Би гэдэг хүн чинь жилийн өмнө 3р эмнэлэгийн сэхээнд хэвтэж байгаад гэртээ гарсан, тэр үед би ч өвчнөөсөө болоод их л муухай ааштай, намайг гэсэн хүн бүрийг загнаад л, харагдсан хүн бүрт уур хүрдэг байлаа. Эмнэлэгт байх хугацаанд нөхөр минь бидний охин У-г маань ажлаасаа гарч хардаг байлаа. Би өвдсөнөөсөө болж турж царай алдсан байсан болохоор энэ нөхөр нэг өдөр намайг хаяад явбал би ч яахав тэгээд үхээд өгнө биз гэж бодсон, гэтэл охин минь нүдэнд харагдаад, ой хүрээгүй охиноо би орхиж болохгүй юм байна гэж бодогдсон. Хэдий муу ээж байсан ч, өвчтэй байсан ч ээж нь амьд байж хамгаалах хэрэгтэй юм байна гэж бодогдоод өөртөө бүр дургүй хүрч байлаа. Нөхөр минь өвдөхөд минь хажууд нь тусалж байсан ч тэр бүгд нь сэтгэлд хүрдэггүй байлаа. Ингэж өвдсөнөө охиноосоо боллоо ч гэж бодсон гээч. Ямар муухай ээж вэ би. Гэхдээ энэ бүгдийг даван туулахад хамт хажууд минь байсан нөхөр, охин 2тоо энэ насандаа талархаад баршгүй. Одоо би энгийн иргэн шиг л эрүүл саруул явж байна. Мэдээж эмнэлгээс гараад биеийн зовиур багассан ч сэтгэлийн зовиур минь арилаагүй байв. Нөхөр минь өдөр дэмждэг байсан ч нөхрийн минь сэтгэлд миний түүнд хэлсэн сэтгэл цэвтүүлэм үгнүүд минь түүнийг зовоож байлаа. Намайг эдгэнээ, эргээд сэмбийнэ л гэнэ, дотор минь аль 18настай байхдаа түүнтэй яах гэж танилцав аа гэдэг л бодогддог байсан. Би нөхөртөө хүүхдээ даатгаад л хэвтээд байдаг байлаа. Нөхөрт охиндоо хоол хийх, хооллох, усанд оруулах, живхийг нь солих, хувцсыг нь угаалгах гээд бүр л ажлыг даатгуулсан. Б нөхрөө ч охиноо ч бүр өөрийгөө хаясан байсан. Нөхөр минь ядаж чи охиноо саатуулж болохгүй юу гэдэг байлаа. Охин минь юм түшээд, босоод зогсчихдог болсон байсан учраас энд тэндгүй яваад, уначих гээд нэг бол юм дээрээсээ унагаачих гээд л, хөөрхий аав нь 00 ч олигтой орж чадахгүй, эцэст нь надад уурладаг байлаа. Би бүр өөрийгөө зүгээр болохоор нөхрөөс нэг салнаа л гэж бодсон. Гэхдээ би хэдий бухимдалтай байсан ч тэр бүгд дэмий гэж бодоод, гэрийн ажлаа бага багаар хийдэг боллоо нөхөр ч бас ааш нь гайгүй боллоо. Охиноо усанд орж байхад туслахгүй ч гэсэн банны өрөөнд хамт байж, хооллохгүй ч гэсэн хоол идэхэд нь АА гэж байлаа. Нөхрийн байгаа байдал таалагдахгүй уур хүрсэн ч аяга тавгаа угаагаад, уурлавал би л зовно гэж боддог байлаа. Бид 2ын анх танилцаад харсан анхны харцаар дурласан хайр мөхсөн байсан ч би өөрчлөгдөж, өөрийгөө засаж хажуу дахь ханиа хүртэл өөрчилсөн. Одоо нөхөр минь ажилдаа эргэж ороод, би ч ажил хийгээд, манай гэрийн уур амьсгал их гоё болсон. Өглөө нөхөр минь охиндоо угжийг нь хийж өгч, уулгачихаад, охин бид 2ыг үнсээд явдаг. Тэр үед би өөрчлөгдөөгүй бол бид 2 бие биенээ үзэхгүй, охин минь хэрхэн яаж амьдарч байж байхыг таашгүй. Эхнэрээ өвдсөн байхад хаячилгүй дэргэд нш байж дэмжиж, охиноо мундаг өсгөж байгаа чамдаа баярлалаа.

No comments:

Post a Comment